"Оюу толгой” ХХК (цаашид 'Компани' гэх) туршлага бүхий боломжит компаниудыг “Байнгын хоргодох байрны тоног төхөөрөмж” нийлүүлэхтэй холбоотой оролцох хүсэлт ирүүлэхийг урьж байна.
Нийлүүлэгч нь дараах бараа эсвэл ажил, үйлчилгээг ханган нийлүүлэх шаардлагатай ба үүгээр хязгаарлагдахгүй:
Гүний уурхайн байнгын хоргодох байрны скруббер, тоног төхөөрөмж болон хяналтын систем. Гол хоолны газар зэрэг хэсгийг 300 хүний багтаамжтай байнгын хоргодох байр болгон ашиглаж болно. Хоргодох байрыг наад зах нь нэг цагийн хугацаанд галд тэсвэртэй байх материалаар барина. Хий нэвтрэхгүйгээр битүүмжилсэн байна. Хоргодох байрны загвар нь онцгой байдлын үед хүмүүс наад зах нь 36 цаг хоргодоход шаардлагатай зүйлс, орон зайг бодолцон т ...