Оюу Толгой ХХК ('Компани') нь NPI1-Байнгын ажиллагаатай хатаалга, оффис, хяналтын өрөөний зураг төсөл, барилга байгууламжийн ажлыг гүйцэтгэх ажлын туршлага, боломж бүхий ханган нийлүүлэгчийг нээлттэй тендерт оролцож, саналаа ирүүлэхийг урьж байна.
Гүйцэтгэгч нь Байнгын ажиллагаатай Хатаалга, Оффис, Хяналтын өрөөний байгууламжийн зураг төслийг гаргаж, барих ажлыг гүйцэтгэнэ. Тус байгууламж нь Оюу Толгойн уурхайн цогцолборт байрлах бөгөөд ойролцоогоор нийт 13,700 м2 талбай бүхий 2 давхар байнгын ажиллагаатай барилга байна. 1-р давхар нь нийт 8,460 м2 талбайтай байж хувцас солих өрөө, угаалгын тоног төхөөрөмж, байгууламжаас бүрдэн үйлчилгээ үзүүлэх зориулалттай байна. 2-р давхар нь 5,240 м2 талбайтай бөгөөд оффис, уулзалтын өрөө, хяналтын өрөө, ажлын компьют ...